“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг кинонд тоглосон О.Цэнгэлийг үзэгчид хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүүтэй сайн танина. Нэг хэсэг хөтлөгч Тэнгистэй хамтран амьдарч байсан ч хамтын амьдрал нь цааш үргэжлэлгүй цэг тавигдсан байдаг. 

Тэр заяаны ханиаараа дуучин Э.Мишээлтэй холбож хүү, охины ээж, аав болцгоосон билээ. Хосуудын том охиныг  М.Цэцэн гэдэг бөгөөд  бага хүүг нь М.Мэргэн гэдэг. Хосуудын нийгэмд харагдаж буй төрх нь урлагтай холбоотой. Харин жүжигчин О.Цэнгэл  МУИС-ийн Утга зохиолын ажилтны ангийг сурч төгссөн юм. Харин дуучин Э.Мишээлийн хувьд Лондонд суралцаж төгссөн байна. Сүүлийн үед хүүхдүүддээ өсгөн, ханиа халамжлан ихэд завгүй байх болсон жүжигчин бүсгүй хөдөлмөрч нэгэн бололтой. Реклам, бизнест гар бие оролцох болсон удаатай. Тэр инстаграм хуудастаа 406 мянган дагагчтай.  Энэ удаад  өөрийн хагас нүцгэн төрхөө ил гаргав.