Давж заалдах шатны шүүх Ц.Хуланд оноосон ялыг хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв
2023/11/02
Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр боллоо.
Уг хуралдаанаар Ц.Хуланд анхан шатны шүүхээс оноосон есөн жил зургаан сарын хорих ялыг найман жил нэг сар болгон хөнгөрүүлэн өөрчилсөн байна.
Мөн Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн хэмээн Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн Тамгын Газраас мэдээлэв.
Анхан шатны шүүхээс Б.Отгонбаатарт найман жилийн хугацаагаар хорих ял оноож байв.
үл итгэгч · 2023/11/03
үнэхээр эх орноосоо урвасан юм бол 8 жилийн ял бага байна. одоо тэгээд 4 жил хүрэхгүй суугаад өршөөллийн хуулиар гарч ирэх байлгүй. хулан ноотой нэг л их мөнгөтэй ханган хүн байдаг. орост очоод амьдралд үзээгүй жаргасанаа гайхаад байсан их сонин санагдсан. гандан хийдийд л их нэвт мэддэг хүн юм шиг байгаа чой хамбын нууц гэж ярьдаг юм байналаа
үл итгэгч · 2023/11/03
анхан шатны шүүх яагаад 8 жил ял өгсөн юм бэ. эсхүл хулан илчилж өгөөд гарч байгаа юм байх даа ойлгох ухаан алга
сонин байна · 2023/11/03
Нөгөө 8 жилийн ял хаашаа алга болов. ИНГЭЖ яллаж байхад шүүхэд хэн итгэх юм вэ?
Зочин · 2023/11/02
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan