Цагдаагийн байгууллагад 10 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн орчимд “Хүүхдүүд зодолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид сагсан бөмбөгийн тэмцээний үеэр нэгийгээ бөмбөгөөр оносноос улбаалан хоорондоо маргалдаж, тэмцээн тарсны дараа 30 гаруй хүүхэд зодолдсон болох нь урьчилсан байдлаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.