Цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант болон Лүн сумуудын нутагт хүн нас барсан харамсалтай дуудлага, мэдээллүүд бүртгэгджээ.

Тодруулбал урьдчилсан байдлаар Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт 42 настай, эмэгтэй Б, /45 настай, эмэгтэй С, 11 настай эрэгтэй Е/, 35 настай, эмэгтэй А, /51 настай, эмэгтэй Н, 53 настай, эмэгтэй Б/ нарын 6 хүн цасан шуурганаар малдаа явах үедээ осгож нас барсан.

Мөн Төв аймгийн Лүн сумын нутагт 46 настай, эмэгтэй Г нь урьдчилсан байдлаар цасан шуурганаар малдаа явах үедээ осгож нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд малчид, иргэд та бүхэн цаг агаарын нөхцөл байдалд тохируулан насанд хүрээгүй хүүхдийг малд явуулахгүй байх, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг тухай бүх хэрэгжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.