Улсын заан Б.Серик анхны бизнесээ эхлүүлж байгаа талаар өөрийн цахим хуудастаа нийтлэв. Уг зар нь нийтлэгдсэн даруйдаа хэдийнээ 300 гаруй хүний захиалганд дарагджээ. Өдөрт 10 захиалга авна хэмээсэн түүний анхны гэр бүлийн бизнес нь ийнхүү бүтэн сарынхаа захиалгыг авчихаад ачаалал ихтэй байгаа гэнэ шүү. Тэднийг өдөрт гаргах захиалгын тоогоо нэмэх үү?  хэмээн асуух хүмүүсийн их байгаа аж. Хэрвээ өдөрт 10 захиалгаа л авна гэвэл та захиалга одоо өгвөл сарын дараа авах нь байна шүү гэх ч олон байна.