Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хяналтын камерын бичлэгийг амиа алдсан цэргийн алба хаагч Д-гийн ар гэрийнхэнд үзүүлэхээр болжээ. 

Талийгаачийн аав У.Ганбат "Би камерын бичлэг, задлан хоёрт л итгэж байгаа. Гэхдээ цэргийн ангийн коридорын бичлэгийг үзэхгүй гэдгээ хэлсэн, юунд ч гарын үсэг зураагүй.  Гарын үсгээ зурахгүй, тухайн бичлэгийг үзэхгүй гэсэн.

Өчигдөр намайг орж үзэхэд нуруунд нь улайлт үүссэн байсан. Тухайн үед нүд, аманд нь хөхөрсөн толбо байна уу гэдгийг үзсэн, өөр ямар ч сэхээ байгаагүй" гэлээ.