“Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэнэбилэг нарыг өнгөрсөн есдүгээр сараас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Учир тус компанийнхан БНСУ-аас хуучин автобуснууд хувь хүмүүсийн нэр дээр оруулж ирээд оныг нь Монгол Улсын нийтийн тээвэрт мөрдөж буй стандартад тохируулан өөрчилдөг гэх мэдээллийг эх сурвалжууд бичиж байв. 

Тэгвэл ЦЕГ-аас Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд болох Ямааранзын Эрдэнэбилэгийг эрэн сурвалжилж эхэлжээ. Энэ хүний талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 86225533, 91863399 дугаараар хүлээн авна.

Мэдээллийн нууцлалыг чанд хадгална гэлээ.