Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК  нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Тус эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09.00 цагт товлон зарласан боловч:

Яллагдагч Э.Шижир, С.Уранчимэг, Г.Ганзориг нарын өмгөөлөгч Н.Буянжаргал болон Кью Эс Си ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн нар “...Шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлт,

Яллагдагч Э.Шижирийн өмгөөлөгч Э.Хашчулуун, яллагдагч Д.Ганбатын өмгөөлөгч Ж.Тэгшмандал нар  “...Хэргийн материалтай танилцаж, хуралд бэлтгэх боломжоор хангаж өгнө үү...”гэх хүсэлтийг тус тус холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлжээ.

Шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар