БЕЛЬГИ 1:0 ОХУ

Энэ ДАШТ-д шуугиан тарьж, амжилт үзүүлэх магадлалтай хэмээн үнэлэгдэж буй Бельгийн баг эхний даалгавраа амжилттай биелүүллээ. Тэд Н хэсгээс 2 дахь дараалсан ялалтаа байгуулан, хасагдах шатанд үлдлээ. Харин ОХУ-ын баг 2 тоглолтоос ганцхан оноотой үлдсэн ч сүүлийн тоглолтонд Алжирын багийг хожиж чадвал хэсгээс шалгарах онолын боломж байгаа юм. Тоглолтын цорын ганц гоолыг сэлгээгээр орж ирсэн 19 настай довтлогч Д.Ориги оруулжээ.

 

 

 

АНУ - ПОРТУГАЛ

2014 оны дэлхөлдөж буй АНУ “Европийн Бразилчууд” гэгддэг 2-ийн харьцаатай тэнцлээ. Тоглолтыг португалчууд тун сайн эхлүүлж, тав дахь минутад Луиш Нани гоол оруулсан. Тоглолтын эхэнд гоол алдсан АНУ-ын шигшээ тоглолтын санаачлагыг гартаа авч тоглосон. Гэсэн ч эхний хагаст гоол оруулж чадсангүй. Харин тоглолтын 64 дэх минутад АНУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч торгуулийн 16 метрийн гаднаас хүчтэй цохиж, 2014 оны ДАШТ-ийг чимсэн нэгэн гоолыг орууллаа. Ингэснээр тоглолтын тооны харьцаа 1:1 болон тэнцсэн юм. Улмаар 81 дэх минутад АНУ-ын довтлогч Клинт Демпси Грахам Зусигийн дамжуулалтаар гоол оруулж, тооны харьцааг 2:1-ийн харьцаатай болгосон юм. Гэсэн ч тоглолтын 90+5 дахь минутад Криштиан Роналдугийн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг Силвестре Варела мөргөж гоол оруулснаар Португалчууд тэнцүүлж чадлаа. Ийнхүү “Европийн Бразилчууд” гэгддэг Португал эцсийн мөчид АНУ-тай тэнцэж, ДАШТ-ий хэсгийн шатнаас мултрах аюулаас гарлаа. Дараагийн тойрогт АНУ Германтай, Португал Ганатай тоглоно.

ДАШТ-ий G хэсгийг дөрвөн оноотой Герман АНУ-ын шигшээ тэргүүлж байна. Харин нэг оноотой Гана, Португал сүүлийн байранд бичигдэж байна. Хэсгийн сүүлийн тоглолтод АНУ, Герман тэнцсэн тохиолдолд хүчирхэг Португал, Гана ДАШТ-ээ өндөрлүүлэх болно.