Анх урлагийн тайзнаа шавлигхан бяцхан охин найруулагч ОНайманжаргалаар хөтлүүлэн гарч ирэн дуулж байсныг тодхон санаж байна. Хүүхдийн дуугаараа олны танил болсон дуучин Т.Аминаг мэдэхгүй хүн үгүй. Том  болсон хойноо "Universe best songs” тэмцээнд оролцож илүүтэй олон хүн таних болсон гэлцдэг. 

Тэрбээр УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын даргаар томилогдож үүрэгт ажлаа гүйцэтгэж яваа. Тэрбээр залуу насаараа гоёхоос илүүтэй алтан гоёл чимэглэлээр гангарах болсон нь фэнүүдийн зүгээс нь шүүмж дагуулах болсон.  Дууч бүсгүй сүүлийн үед өөрийн бие даасан уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ.

Т.Амина ээж болоод сүлжээний бизнест хөл тавьсан яриа нь цахимд түгэх болжээ. Тэр ээж болоод багагүй ядаргаанд оржээ. Үүнээсээ гарахын тулд сүлжээний бүтээгдэхүүний хэрэглэж хэвийн амьдралдаа орсон хэмээн ярилаа. 

Түүний сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахад, ирэх сарын 03-нд Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Уг өдөр хүмүүст сайн сайхан, гэрэл түгээхээр бие даасан тоглолтоо БЗД-ийн Соёлын ордонд хийхээр болжээ.