Солонгос ресторануудад бидний иддэг Панчан нэртэй хачирт ирдэг бүтээгдэхүүнүүд болох дүпү, куннамул зэргийг хятад хүн гэр бүлийнхнээрээ үйлдвэрлэдэг байна.

БГД-н мэргэжилийн хяналтын газраас хаах шийдвэр гаргаад байхад одоог хүртэл бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж түгээж нууцаар ажиллаж байна. Бохир заваан орчинд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийнхээ хажуугаар тэр газраа өөрсдөө амьдарч байгааг бичлэгнээс харж болно. Энэ газар үлйдвэрлэсэн бүтээгдэхүүнийг монголын бүхий л солонгос ресторанууд авч хэрэглэдэг бөгөөд жишээлбэл Sky. Сөүл гээд нэрлээд байвал зөндөө бий. Мөн ванныг сайн хараарай энэ ваннда өөрсдөө усанд ороод дараа нь куннамулаа угаадаг (АЙМШИГ) шинжилгээний хариу нь хөгз, мөөгөнцөр, гэдэсний савханцар байнга илэрдэг. Хүмүүс минь ээ энэ хятад компани ходоодоор чинь тоглож байна шүү. Энэ компани УБ хотод 54 ресторанд бүтээгдэхүүнээ зардаг болно.