“Жигүүр гранд” группын эзэн, гавъяат барилгачин Д.Баттөр хоёр эхнэртэй. Түүний залуу эхнэр гэгддэг Л.Онон үргэлж инстаграм хуудастаа өөрийн гадагшаа, дотогшоо аялаж буй зургаараа гангарч суудаг нэгэн. Тэгвэл тэр монголдоо ирээд утааг гайхав. 

"Улаанбаатарт ирээд л хэд хоноход л хоолой өвдөж байна. Үр хүүхдүүд маань ямар өрөвдөлтэй нийгэмд амьдарч байна аа. Бохирдсон агаараар амьсгалж буй хүмүүсийн тархины сэтгэл хөдлөлийг хянадаг хэсгүүд өөрчлөгддөг ба үүний дараа үр дүнд тэд цэвэр агаараар амьсгалдаг хүмүүсийг бодвол сэтгэл түгшилт, гутралд өртөх магадлал өндөр байдаг" гэлээ.

Мөн агаарын бохирдол нь хүүхдийн тархи болон сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг онцлон судлах болжээ. Тархины хөгжлийн эрчимтэй үедээ байгаа хүүхэд, өсвөр насныханд үзүүлэх нөлөөллийг судлахад агаарын бохирдол нь сэтгэл гутралын шинж тэмдэг, амиа хорлох зан үйлийн эрсдэлтэй холбоотой болохыг нотолсон хэмээн сэтгүүлд нийтлэгдсэн судалгааг онцолсон юм.