Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа Э.Галбадралыг томилжээ.

Түүний ажлын туршлагаас дурдвал,  Багахангай дүүргийн АН-ын дарга, “Мон-Атом” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул зэрэг төрийн хариуцлагатай албыг хашиж байсан юм.