Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбогдсон АН-ын дарга Лу.Гантөмөрт хилийн хориг тавихыг шаардаж, АН-ын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг, Б.Цэгмид тэргүүтнүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр А.Цэрэнбат: "Лу.Гантөмөр АН-ын даргын ажлаа өгөх ёстой. Түүнд Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Өчигдөр бас нүүрсний хулгайд холбоотой гэх мэдээлэл гарлаа.

Иймээс ажлаа өгөөд яв, АН-аас яв. Эхлээд шалгуулчих. Япон боловсролтой хүн гэгддэг. Иймээс Япон школоор ажлаа өгөөд яв" гэв.