Өнөөдөр /2023.12.15/ 16 цагаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хэлэлцсэн билээ. Уг шүүх хуралдаанаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлахаас дахин татгалзжээ.

Өнгөрсөн хугацаанд түүний цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хоёр удаа хэлэлцсэн. Тодруулбал, түүний өмгөөлөгч нарын зүгээс хорихгүйгээр шүүх хүсэлтийг шийдвэрлэх хуралдаан өнгөрөгч Баасан гаригт болж, улмаар хэргийн прокурор шүүгчээс татгалзсан тул шүүх хуралдаан дахин энэ Мягмар гаригт болсон. Гэвч уг шүүх хуралдаанаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлахаас татгалзаад байсан билээ. 

Энэ удаагийн хуралд МСНЭ, Глоб интернэшнл ТББ хөндлөнгийн ажиглагчаар оролцсон юм.