Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан намын залуучуудын холбоо /АЗХ/-ны IX чуулган өчигдөр /2023.12.18/ ерөнхийлөгчөө тодрууллаа. 

АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд ажлаа өгнө гэж мэдэгдсэнээр ээлжит сонгууль болсон. Энэ удаагийн сонгуульд "Тэтгэлэг апп"-ын үүсгэн байгуулагч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Б.Батзаяа, ҮБХ-ны гишүүн М.Амгаланбаатар, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир нар нэр дэвшин өрсөлдсөн. Улмаар Б.Ган-Очир тэргүүлж ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Буянаагийн Ган-Очирын намтар

Төрсөн огноо, төрсөн газар:

Өвөрхангай аймаг, Арвайхээр хот

Боловсрол:

Эрх зүйч, Хууль зүйн ухааны доктор

Ажлын туршлага:

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,

МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхим багш,

Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга,

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга

Сонгуульт ажил:

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн,

Ардчилсан Залуучуудын Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн,

Нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүн,

Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дэд дарга,

Сүхбаатар дүүргийн намын хорооны гишүүн