Дуучин Н.Энэрэлсайхан хуримаа хийж гэрлэлтээ батлуулжээ. 

Тэрбээр, "Зүүдэнд ч ороогүй хүний нэгэн үр
Зүрхэнд ч багтаагүй хайраар намайг хайрлав.

12 хоногийн дотор төрсөн өдөр, хурим, зул сарыг тэмдэглэх гэж байгаа галзуурмаар цагийн хуваарьтай ч аз жаргалаар дүүрэн өдрүүд өнгөрч байнаа Хайраар дүүрэн, аз жаргалтай гэр бүлд төрж, өсөж торнисондоо бүхнээс илүү талархаж байна. Одоо өөрөө тийм гэр бүлийг цогцлоохыг хичээх болноо" гэлээ. 

Дуучин бүсгүйн төрсөн өдөр нь арванхоёрдугаар сарын 13-ны өдөр тохиосон юм. Харин хуримаа 16-нд хийжээ.