Хөтлөгч Чойжоо, Э.Уянга нарыг цагтаа үерхэж бүүр нэг гэрт амьдарч байсныг мэдэх олон бий. Тэгвэл тэд салаад хэдийнээ 11 жилийг үджээ. Э.Уянга заяаны ханиараа өөр залууг сонгон хоёр охинтой болсон. Гэвч тэд хоёр тийшээ болоод нэлээдгүй цаг хугацааг өнгөрөөж байгаа гэнэ лээ. 

Хөтлөгч Чойжоо, "11 жилийн өмнө бид хоёр үерхэж байжээ. Алдаж, асгаж, хэрэлдэж, хэлэлцэж, хайрлаж, дурлаж, эморч, элийрч сайхан л дурсамж тэр цагтаа үлдээж. Урьд өмнө хос байсан гээд харилцаж болохгүй, хамтарч юм хийж болохгүй, заавал үзэн ядаж, таарахаараа ууртай нэгнээ харах ёстой гэсэн нэг тийм тогтсон ойлголт байх шиг. Гүйээ яахавд хос байхад л таарч тохироогүй болохоос мэндтэй устай, мэндийн зөрүүтэй, мэддэг юмаа нэгэндээ хэлж, хэрэв тус хэрэгтэй үе байвал тусалж нэгэндээ болно биздээ?

Заавал нэг заваан өөрийн бодол хэмжүүртээ хүмүүсийг байлгах гэсэн хүмүүс...2023.12.14 хамт ШИНЭ ЖИЛ хөтлөв" хэмээв. Энэхүү постонд нь олон хүмүүс тэднийг дэмжсэн бөгөөд хор нь гарсан хүмүүсийн үг дээ гэж магтаж харагдана.