Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хар тамхи хэрэглэсэн байдалтай Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан байна.

Мансуурсан байдалтай байсан түүнээс биологийн дээж авахад хар тамхи илэрчээ. Улмаар Н.Төгсцогтыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Blue sky"-аас саатуулан, шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Энэ талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас иргэн "Т" гэгчийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.