“Тэсо” корпорацийн “Агь Импекс” ХХК-ний зах зээлд шинээр үйлдвэрлэн гаргаж буй “Step” ундааг хэрэглэгчиддээ хүргэж буйтай холбоотойгоор Нийслэлийн СХД-ийн зүүн салааны эцсээс халдвартын эцэс буюу төв зам дагуу үргэлжлэх маршрутаар үнэ төлбөргүй зорчих автобусыг 7 хоногийн хугацаатайгаар явуулж эхэлсэн байна. Уг үйл ажиллагаа 2014 оны 6 сарын 23 өдрөөс 6 сарын 30 өдөр хүртэл үргэлжлэх ажээ. Иргэддээ сануулахад уг автобус нь “Step” гэсэн чимэглэлтэй байх юм байна.