Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өнөөдөр /2024.01.08/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг шинэчлэн баталснаар тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлж байна. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлийн 17 хувь нь тэтгэврийн санд хуримтлагдаж ахмадын тэтгэвэр болдог. Энэ 17 хувиас хоёр хувийг нь мөнгөжүүлж гэр бүлийнхэнд нь өвлүүлдэг болно.

Давхардсан тоогоор 1.3 сая иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Энэ онд 500 орчим мянга иргэн тэтгэвэр авч байна. Ахмад настны тоо манай хүн амын 10 орчим хувийг эзэлж байна. Тэтгэврийн сонгуулийн өмнө биш инфляцтай уялдуулан нэмэх, тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байх, нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах хуулийн зохицуулалт хийсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ" гэлээ.