Жүжигчин Б.Баяржавхлан анх драмын театраас олны танил болсон. Тухайн үедээ үеийнхэндээ л танигдаж явсан тэр амьдралын эрхээр Солонгос улс руу ажиллахаар хүлгийн жолоо залж байв. Учир нь тэр гэр бүлтэй болж охинтой болсон. Амьдралынхаа төлөө тэрбээр мөрөөдлийн ажлаа орхиж харь орныг зорьж байсан тухайгаа ч жүжигчин залуу нуулгүй ярьдаг. Гэвч хосын хамтын амьдрал бүтээгүй юм. 

Харин эх орондоо ирээд тэр  “Тоонот” студийн артист Jason нэрээр уран бүтээлээ туурвиж олонд танигдаж эхэлсэн. Өдгөө түүнийг мэдэхгүй, танихгүй залуус гэж үгүй. Жүжигчнээс дуучин болж залуусын яриагаар "од" болсон түүний хайрын харцыг Энхжаргал гэх бүсгүй татжээ.