Өчигдөр /2023.01.09/ 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 105 дугаар сургууль орчим хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн II хэлтсээс ажиллахад нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэгдсэн 48 настай эрэгтэй Б замын цас цэвэрлэж байхдаа амь насаа алдсан байжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай “Өчигдөр буюу энэ сарын 9-ны 15:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар сургуулийн ойролцоо хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу СХД-ын цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн газар 48 настай эрэгтэй Б гэгч нь нийтэд тустай ажил хийх ял шийтгэлийг хэрэгжүүлж, цас цэвэрлэж байх үедээ амиа алдсан байна. Талийгаачийн нас барсан шалтгааныг задлан шинжилгээ, шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсаны дараа тогтоохоор ажиллаж байна. Талийгаачийн хамраас цус гарсан байсан. Амь хохирсон шалтгааныг шүүхийн дүгнэлтээс урьдчилан хэлэх боломжгүй ” гэлээ.