Олны танил Нара Турк улс руу нөхрийн хамтаар бүтэн биеийн эрүүл мэндийн үзлэгт ороод өнөө өглөө эх орондоо иржээ. Тэр ирсэн даруйдаа "Ээж нь бурхан болж, 2 сартай ихрүүд, 6, 11, 13 настай ах эгчийнхээ хамт өнчрөн үлджээ. Аав нь хүүхдүүдээ асарч гэртээ байгаа учраас хүүхдүүд хоол хүнсгүй, ихрүүд сүүгүй болоод байна. Тэд айлын хашаа түрээслэн амьдардаг" талаар мэдээний талаар пост оруулжээ.

Тэдэнд туслах хандивын аянд дагагч нараа уриалаад  гурав дахь удаагаа УИХ-д нэр дэвших гэж буйгаа дуулгалаа. Тэр өмнө нь хоёр удаа УИХ-ын сонгуульд БГД-ээс Бие даан нэр дэвшиж байсан билээ.

Тэрбээр "Зорьсон юмандаа гурван даваа үзчихье. Өөрийн зүгээс бас хандив сэлт болж болохгүй учраас хамтрагч байгууллагуудынхаа хүүхдийн сүү, живх гээд хэрэгцээт зүйлсийн хандивыг бол алдаршуулан талархнаа" гэлээ. Үүгээрээ ирэх хаврын сонгуульд хүч үзэж, нэр дэвшихээр болсноо мэдэгдэж буй бололтой.