2016 оны“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ "Авьяаслаг Америкчууд" шоунд оролцож шүүгч нарыг алмайруулсан бичлэг "America’s Got Talent" албан ёсны facebook хуудаст байршсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг бичлэгийг үзсэн хүмүүс түүнийг англи хэлний мэдлэггүй юм байна. Орчуулагчтай оролцоод гэсэн шүүмжлэлийг цахим орчинд өрнүүлээд эхэллээ. 

Харин энэ талаар аялагч, дуучин Г.Ганхүү "Өчигдөр Энх-Эрдэнэ дүүгийнхээ AGT орсон бичлэг пост хийсэн чинь англи хэлний талаар бөөн хэлэлцүүлэг болсон байна. Энх-Эрдэнэ ямар ч асуудалгүй англиар ярьчихна гэхдээ Амеркид олон жил болсон Монголчууд шиг бол мэдээж үгүй би ч чадахгүй. Өчигдрийн AGT бол цэвэр зохиол шүү. 

Америк бол тэр чигээрээ Шоу Бизнес яавал олон хүнийг гайхшруулах вэ л гэдэг тактик. Мэдээж бүгдээрээ Англи хэлийг шамдан суралцах хэрэгтэй шүү.... PS. Энэ их дурсгалтай зураг дүү маань дөнгөж Эрдэнэтээс ирээд дуучин болох хүсэлтэй MGT ямар дуу дуулах вэ гэж асууж билээ

Миний зөвөлгөө өгөх гэж ч юү бхав, гэхдээ л "Country" дуу чамд зохих юм байна гэсэн. Одоо дүү маань дэлхийн дуучин болжээ.Би баарандаа дуулсаар л. Нэг нөхөр Энх-Эрдэнэ одоо хэзээ таны дүү болох вэ гэж ёжтой асууж бна лээ Эрдэнэтээс ирээд л дүү болсон доо" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.