Улаанбаатар хот 260 гаруй мянган авто машинтай боловч 30 гаруй мянган дулаан зогсоолтой. Бусад авто машинууд өвлийн хүйтэнд гадаа тавьдаг юм. Иргэн бүрт үүсэх энэ хүндэрлийг шийдвэрлэх гарц нь авто зогсоол байгуулах. Гэвч газар хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар цөөн баригдсан нь зогсоол нь 30-50 сая төгрөгийн үнэтэй байна. Ийм үнэтэй зогсоолыг худалдаж авах иргэн тун ховор.

 Тэгвэл энэ асуудлыг шийдэх зорилгоор Сонгиноххайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар нэгэн санаачилгыг өнгөрсөн жил эхлүүлжээ. Тодруулбал дүүргийнхээ 12,13, 14, 15, 16, 17 дугаар хороод буюу бидний нэрлэдгээр “Өнөр хороолол”-ын хуучин орон сууцнуудын дунд автомашины зогсоол, гараш барих санаачилгыг гаргасан байна. Шийдвэр гаргахын тулд тэрээр тухайн орон сууцанд амьдардаг иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Иргэдийн зүгээс энэхүү санаачилгыг дуу нэгтэй дэмжсэн байна.  

Эхний ээлжинд тус дүүргийн 17 дугаар хороонд автомашины давхар зогсоолыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барихаар болж,  зураг төсөл нь хийгдэж байгаа аж. Цаашид зогсоол дээр хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил хийгдэх юм.