Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон, дөнгөж шалгаж эхэлж буй учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээжээ.

 

Харин баттай эх сурвалжийн хэлж буйгаар өчигдөр АТГ-ынхан Хөгжлийн банкны бүх бичиг баримтыг хураан авч, битүүмжилсэн гэнэ. Гаднаас өндөр хүүтэй өрийн бичиг буюу бонд гаргаж, улмаар түүнээс орж ирсэн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулан ард түмнийг өрийн дарамтад унагаж байна хэмээн шүүмжлэх болсон. “Чингис”, “Самурай” зэрэг бондын хөрөнгийн зарцуулалтыг АТГ-аас анхааралдаа авсан талаар өнгөрсөн тавдугаар сард тус газрынхан мэдэгдэж байсан.

 

Тиймээс үүнтэй холбогдуулж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг шалгаж эхэлсэн байж болзошгүй юм.