Би одоо 32 настай 3 хүүхэдтэй. Нөхөр бид 2 суугаад нэлээд хэдэн жил болж байна. Хоёулаа төрийн албанд ажилладаг, цалин ч бас боломжийн.

Гэхдээ амьдралд юм бүхэн тэгш байдаггүй болхоор бидэнд ч бас асуудал байгаа. Юу гэхээр бид анх суухдаа хов хоосон нийлж зөвхөн хайр л байсан. Тэгж явсаар нэг л мэдхэд 10 гаран жил өнгөрсөн ч бид орон гэргүй түрээсийн байранд амьдарч цалингийн зээлээ төлөөд үлдэх юмгүй гэхдээ л болгоод л байдаг. За энэ ч яахав гэтэл би сүүлийн үед байр авая гэдэг яриаг гаргаж эхэлснээс хойш нөхөр маань хамаатан садангуудаасаа бага хэмжээний тусламж гуйгаад хэн нь ч миний нөхөрт тусалсангүй. Нөхөр маань тухайн үедээ сэтгэл санаагаар унаад архи уух боллоо. Гэтэл энэ явдлаар далимдуулаад бараг 1 жилийг  архи уусаар л өнгөрөөлөө. Одоо бүр огт байхгүй хүнийг бий болгож намайг хардана.

Хардалтандаа итгэж архи уун агсан тавидаг боллоо. Би салъя гэж бодхоор зүрх хүрэхгүй энэ хүнийг засарчих бол уу гэж хүлээх юм. Яахаа мэдхээ байлаа. Хадам ээж маань элдвийн юм яриж нөхрийн минь сэтгэл санааг нь үймүүлнэ. Энэ маягаар үргэлжилвэл би галзуурах байхаа. Хүнд яриад сэтгэлээ онгойлгомоор л байхын даанч бас чадахгүй юм. Надад зөвлөөч.