Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр 15 дэх өдрөө  болсон. Шүүх хуралдаанаар гэм буруугийн дүгнэлтээ гаргахаар зөвлөлдсөн.  

Харин өнөөдөр  шүүх хурлаас гарсан дүгнэлтийг хаалттай танилцуулж, гэм буруутай гэж  үзвэл ял шийтгэлийн хурлаар үргэлжлэх юм байна. 

Эргэн сануулахад, Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн билээ.