“Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд төгрөг, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, иргэдэд ногдол ашиг тараахаар болсон талаар мэдээллийг холбогдох албаныхан өгсөн мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн.

Эхний ээлжинд 2022 оны ногдол ашиг болох 104 мянган төгрөгийг /татварын өмнөх дүнгээр 116 мянга/ өнөөдөр иргэн бүрийн данс руу шилжүүлж байгаа юм.  Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-д эзэмшиж байгаа хувьцааныхаа талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарж регистрийн дугаараа оруулж шалгана уу? 

Ногдол ашиг таны дансанд татварын өмнөх дүнгээр ингэж бодогдон орно.

1072 х 108=115,776

512 х 108=55,296

Танд байгаа хувьцааны хэмжээгээр авах ногдол ашиг бодогдоно. Хэрвээ та хувьцаагаа зарсан бол танд ногдол ашиг бодогдохгүй юм.