БНСУ-д зохион байгуулагдсан “World Dance Grand Prix” тэмцээнд Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин МУСТА М.Бямбаа О.Чинбатын хөгжим, УГЗ Д.Баярбаатарын дэглэлт "ЦАГААН БУГА" бүтээлээр оролцож Гран-При шагнал хүртлээ.

Түүний хувьд бүжиглэхээс гадна кино урлагийн салбарт ур чадвараа харуулж яваа нэгэн юм.

Тэрбээр "Хувьсал" продакшны анхны уран бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглож илүүтэй олонд танигдсан билээ.