АРГЕНТИН 3:2 НИГЕРИ

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧНИЙ 4 УДААГИЙН ШАГНАЛТ ЛИОНЕЛЬ МЕССИ ЭНЭ ДАШТ-Д 4 ДЭХ ГООЛОО ОРУУЛЖ, МЭРГЭН БУУЧДЫН ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ. ЦСКА-ИЙН ДОВТЛОГЧ А.МУСА ДАШТ-Д НЭГ ТОГЛОЛТОНД 2 ГООЛ ОРУУЛСАН АНХНЫ НИГЕРИ ТОГЛОГЧ БОЛОВ.

Аргентиний шигшээ баг Нигерийн багийг 3:2-ын харьцаатайгаар буулган авснаар 3 хожил дарааллан байгуулж, хэсгээ итгэл төгс тэргүүллээ. Багийн ахлагч Л.Месси багаа манлайлж, 2 гоолыг оруулсан нь энэ юм. Африкийн аварга Нигери хэдий хожигдол хүлээсэн ч дараагийн шатанд шалгарч чадлаа.