Төрийн ордонд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа болж байна. Энэ үеэр СТА, жүжигчин Д.Баттөмөр МУГЖ цол хүртлээ.

Түүний хувьд 2022 онд өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан ТРИО уран бүтээлээ нийтэд хүргэж тив, дэлхийн кино наадамд ажилттай оролцсон юм. Тухайлбал, Тайландын олон улсын кино наадмаас шилдэг киноны шагнал, АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас шилдэг зураглаачийн шагнал, Улаанбаатар олон улсын кино наадмаас шилдэг продюсерийн шагнал, Варшавын олон улсын кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шилдэг киноны шагнал хүртэж байсан юм.