Би энэ жил 29 настай. Нөхөртэй гурван хүүтэй. Нөхөр бид хоёр багаасаа хамт тоглож өссөн. Зун болгон лагер дээр хамт тоглосоор байгаад л нэг мэдэхэд 10-р ангиа төгсөөд л хамт амьдрах болсон. 

Хүүхдүүд маань гараас гарсан. Нөхөр бид хоёр амьдралаа босгох гээд хэн хэн нь хичээгээд л ажиллаад л байна. Б ч нөхөртөө итгэдэг л дээ. Гэхдээ ажлынхаа нэг хүүхэнтэй их дотно байдаг болсон нь хар төрүүлээд байна. Надтай ярьдаггүй зүйлээ тэр хүүхэнтэй ярьсан байх юм. Ядаж л надтай маргаснаа хүртэл тэр хүүхэндээ хэлээд байх юм. Би тэр хүүхэнтэй нь хардаж эхлээд байна. Арай явалдаад байгаан биш байгаа? эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн найзууд байна гэж байх уу? Ер нь минй хардах нь зөв үү?