ПОРТУГАЛ 2:1 ГАНА

ХОЖИЛ АВСАН НЬ ХЭСГЭЭС ШАЛГАРАХ ЭРХЭЭ БАТАЛГААЖУУЛАХ УЧИРТАЙ ГАНА БОЛОН ПОРТУГАЛЫН БАГУУДЫН ТОГЛОЛТОНД К.РОНАЛДУ ГООЛ ОРУУЛЖ, ЕВРОПЧУУД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН Ч ЭНЭ НЬ ХАНГАЛТТАЙ БАЙСАНГҮЙ. 2 БАГ 2-УУЛ ТЭМЦЭЭНИЙГ ОРХИХ БОЛЛОО.

Ганын багийн хамгаалагч Жон Бойе өөрийн хаалганд 30 дахь минутанд гоол оруулснаар Португалын баг тоглолтыг 1:0-ээр хошуучилж байсан. Хэдийгээр Ганын багийн лидер А.Гьян тооны харьцааг тэнцүүлсэн ч тоглолтын төгсгөлд Португалын багийн ахлагч Криштиану Роналду энэ ДАШТ-ий анхны гоолоо оруулж багтаа ялалт авчирлаа. Гэсэн ч энэ нь Португалын багийг дараагийн шатанд шалгаруулахад хангалттай байсангүй. Бөмбөгний зөрүүгээр АНУ-ын багаас дутаж, гэртээ харих боллоо.

 

 

 

 

 

 

 

ГЕРМАН 1:0 АНУ

ГЕРМАН, АНУ-ЫН ШИГШЭЭ БАГУУДЫН ТОГЛОЛТ РЕСИФЕ ХОТНОО ЯВАГДЛАА. ТОГЛОЛТ ГЕРМАНЧУУДЫН ХОЖЛООР ӨНДӨРЛӨСӨН Ч 2 БАГ 2-УУЛ ХАСАГДАХ ШАТАНД ШАЛГАРАХ ЭРХТЭЙ БОЛЛОО.

Энэ дэлхийн аваргын хамгийн анхны хет трикийн эзэн Томас Мюллерийн цорын ганц гоол Германчуудад ялалт авчрахад хангалттай байлаа. Тэрээр энэ ДАШТ-д 4 дэх гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтыг Нэймар, Л.Месси нарын хамтаар тэргүүлж эхэллээ. Хэдий хожигдол хүлээсэн ч АНУ-ын баг дараагийн шатанд мөн шалгарав.