Дуучин Дoннa буюу Б.Дopжпагма "Усны тунгалаг тамирын гол" дууг vзэгчдийн сэтгэлд хоногштол дуулж чадсан нэгэн. Тэрбээр гурван ахтай айлын ганц охин. Ээждээ үнсүүлээд эрдэм мэдлэгтэй хүн болж,  улс орондоо хэрэгтэй хүн болоод ирье гэж амлаад АНУ-д суралцахаар ирсэн хэмээн ярив.

Тэрбээр аяга угааж, шал арчина гэж төсөөлөөгүй бөгөөд дуугаа дуулаад л мөнгө олчихно гэж бодсон аж. Тэр монголд мөнгө, гэр орон, ажил, гэр бүл гээд бүх зүйл байгаа. Тэгэхээр хөгжил дэвшилт хийж нэгэн хэвийн амьдралаасаа гарахаар ийнхүү алс орныг зорьжээ. Эдийн шуналтай байсан дууч бүсгүй эрдмийн шуналтай болохоор АНУ-ыг зорьсон гэдгээ цахим хуудастаа хуваалцжээ.