Сүүлийн үед дэгдсэн томуугийн үеэр халуурах, толгой өвдөх шинж тэмдэг түгээмэл илэрч байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Хоёр улирлын зааг дээр томуу, томуу төст өвчний халдвар нэмэгддэг. Иймд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжээрэй.