Ногоон байгууламжийн байгалийн үнэр, усан оргилуурын чийгтэй сүлэлдэж үнэртээд, шинэ үеийн залуу дуучид аялгуу эгшгээр орчныг хөглөөд та бидний цуглах газрыг нийгмийн бухимдал, ажлын стресснээс өөр гаригт авчирсан мэт тусгаарлах нэгэн сайхан оройг Б. Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд цогцлоохоор бэлтгэл ажил хангагдаж байна.

Байгалийн бүтээл, дуу хөгжимтэй хоршиж та бидний гоо зүйн мэдрэмжээр дамжуулан аз жаргал түгээх энэ оройг та болон таны гэр бүл, найз нөхөд алдахад дэндүү хайран биш гэж үү.

 

Та нартаа гайхамшигтай оройг бэлэглэхийн тулд “Mongolian Cover” группын дуучин залуус, арын албаны хариуцлагатай хамт олон  ямар ч хөлс мөнгөний сонирхолгүйгээр нэгдэцгээсэн учраас хүссэн хүн бүхэнд үүд хаалга томоос том нээлттэй шүү гэж дамжуулсныг уламжлъя. Тэд одоо ч ажиллаж байгаа

Дэлгэрэнгүйг : 9974-8585

Байршил: 23-р бүрэн дунд сургуулийн урд талын “Б. Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн”

 

Болзсон цаг: 2014.06.28-ны Бямба гараг, 18:00 цагт