2024 оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэхээр тусгасан. Тэгвэл ирэх сарын 1-нээс нэмэгдэх цалин тэтгэврийн нэмэгдлийг жагсаалтаар хүргэж байна.

 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:

 

- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар

 

- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.

 

ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:

 

- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар

 

- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

 

- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

 

Тэтгэвэр, тэтгэмж 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.