Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан хоёр хоригдол нэг хоногийн өмнө /2024.03.04/ оргосон талаар мэдээлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоёр хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, нэгийг нь өчигдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилсан.

Харин урд шөнө эрэн сурвалжилж байсан нэг хоригдлыг олжээ. Тодруулбал, эрэн сурвалжлагдаж байсан Б.Г-г өнгөрсөн шөнө Хэрлэнгийн гүүр орчмоос 02:00 цагийн үед олж, баривчилжээ. "Оргосон хоригдлуудад шийтгэл нэмэгдэнэ" гэдгийг  ШШГЕГ-аас мэдээллээ.