Нийслэлийн Монгол Ардын Намын Хороон тэргүүлэгчдийн хурал өчигдөр болжээ. Уг хурлаар удахгүй болох УИХ-ын 2024 оны сонгуулиар Нийслэлийн МАН-ын Хорооны штабыг удирдаж орох хүмүүсийг тодруулсан гэнэ.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг ажлаа үргэлжлүүлэн хийхийг тэргүүлэгчид нь дэмжсэн ба Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг Ерөнхий менежерээр ажиллуулах нь зөв гэж үзсэн байна.