Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, өнөөдөр шийдвэрээ танилцууллаа.

Шүүх бүрэлдэхүүн З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноов.

Харин шүүгдэгч нар 14 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй.