УИХ-ын гишүүн асан, Засгийн Газрын гишүүн асан Нямтайширын Номтойбаяр МҮАН, Монголын Ногоон Намуудын үүсгэн байгуулсан "Үндэсний эвсэл"-ийн тэргүүнээр ажиллаж буй билээ. Түүний ээж Д.Хулан ч хүүгийнхээ улс төрийн үйл хэргийг дэмжин, нийгмийн сүлжээнд идэвхтэй байх болжээ.

Тэрбээр "Биднийг хорлож байгаа юм байлгүй Кино хийчихэж. Сонгууль дөхөхөөр л гараад ирдэг нөгөө ялтангаа тоглуулчихаж. Нөгөөх нь юу ч гээд байгаа юм? Өөрөө эрээн дээлээ өмсөөд нэг сайхан тоглочихгүй? Бүх насаараа л Загалмайлсан Эцэг, Дон Карлеоне-д тоглолоо.

Монголын ард түмнийг бултаар нь хорлсон МоЯлны нүглийг нь тоочих гэсэн барагдсангүй. Хүний наймаанаас бусдыг нь л хийж, за бас түүнээс ч холуур яваагүй бололтой.

За за, хорлогдсон Монголоо аврах гэж хонгилын үзүүрт гэрэл асааж үйлдвэр, хоршоо, дэлгүүр байгуулж хөдөлмөрлөж яваа болон эрүүл Монголыг цогцлоох гэж эвсэж яваа эрчүүддээ эр цэргийн баярын мэндийг хүргэе!" гэлээ.

Түүний энэхүү яриаг сошиал хэрэглэгч нар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар өгүүлж байна гэлцэв.