Цахим орчинд өнгөрсөн шөнө  их хэмжээний юань хилээр оруулж иржээ гэсэн бичлэг цацагдав. “Сонгуульд зориулсан мөнгө байж болзошгүй” хэмээсэн.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад  "Урд хилээр галт тэргээр их хэмжээний юань орж ирсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Харин уг бичлэгийг холбогдох газрууд хамтран шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Хэрвээ хуурамч мэдээлэл тараасан гэдэг нь шалгалтын явцад тогтоогдвол Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хариуцлага тооцно” гэлээ.

13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.