Өнгөрсөн долоо хоногт ой хээрийн түймэр дөрвөн удаа гарчээ. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ой хээрийн түймэр гарсан дуудлага 15:49 цагт хүлээн авч, 18:14 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар 2.5 га талбай өртсөн байна.

       Мөн нийслэл, орон нутагт обьектын гал түймрийн найман тохиолдол гарсан байна. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг XX хороо, “Хөрш заан” хотхоны урд “Туул” голын бургасанд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр 19:57 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Н шашны зан үйл үйлдэж бургасан дунд гал гаргасныг унтрааж аюулгүй болголоо. Мөн тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөв.

       Анхааруулах нь, цасан бүрхүүл багасаж, хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбоотой санаатай болон санамсаргүй байдлаас гал алдаж улс, иргэд, нийтийн өмчид их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү