Анх дуучин гэдгээрээ олонд таигдсан Ч.Цэлмүүнийг залуус андахгүй мэднэ. Тэр мисс, жүжигчин, судлаач, доктор гээд нэрнийхээ өмнө олон дуудах нэршилтэй болсон нэгэн гэхэд болно. Тэрбээр ганц амьдралаа ганцхан зүйлд л зориулаад байх сонирхолгүй гэнэ лээ. Тиймдээ ч олон талын ажлыг хийж гүйцэтгэж, суралцах нь амьдралыг нь сонирхолтой болгодог аж. Ч.Цэлмүүн хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад долоон сар болж байна. Хосуудын том нь хүү билээ. Өдгөө охиноороо гангарч явна.