Жүжигчин, Мисс П.Шүүдэрцэцэг "Хайрлаж болох уу? уран сайхны кинонд дүрийг бүтээж  урлагийн тогоонд орж байсан нэгэн. Тэр "Анирлагч", "Бид 3-ын болзоо", "Нинжин сэтгэл", "9009", "Валентины захидал", "Гэнэтийн бэлэг" мюзикл, "Ану хатан" зэрэг кинонд дүр бүтээсэн. АНУ-д суралцаж, амьдарч байгаад эх орондоо ирээд өнгөрөгч онд хуримаа хийсэн. Заяаны ханиараа Крис Гүүд гэх залууг сонгон эх орондоо нижгэр хурим хийж, олон бүсгүйчүүдийн атаархалыг төрүүлээд амжсан юм. Тэгвэл хосууд өдгөө нэгэн гэр бүлийн мөрөөдлийн хуримыг бүхий л зардлыг нь дааж хийж өгөхөөр болсон гэнэ лээ. Тэд амарч аялаад тун чиг завгүй яваа аж. Мисс бүсгүйн аяллаараа бүтээсэн лүүкийг энэ удаад онцлон сонирхуулж байна.