ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "МАН засаглаж буй сүүлийн 4 жилд нуун дарагдсан олон авлигын хэрэг ил болсон. Сүүлийн 7 жилийн турш Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан этгээдүүдэд хэрэг үүсгэсэн. Гол хариуцагч нь болох Эрдэнэбилэг гадагшаа гараад явсан тул шүүх дээр хэрэг царцсан гэж бидэнд тайлбарладаг. Шүүхийн шатны хэлэлцүүлэг болсон. 

Нүүрсний сонсголоор давхцуулаад Эрдэнэтийн хэргийг оруулж ирсэн. Энэ сонсголыг далимдуулж шүүхийн сонсгол явсан болов уу гэж харж байгаа. Нүүрсний сонсголыг анхаарч харснаас Эрдэнэтийн хэргийг Монголын ард түмэн анзаараагүй. Энэ бүгд цаанаа урт удаан хугацааны улстөрийн процесс явагдаж байгаа юм. Нотлогдох боломжтой олон асуудал бий.

Газрын сонсголын тухайд гэвэл парламент өөрөө зохион байгуулах ёстой. Хариуцаж авсан ажлын хэсэг гишүүд тайлбар өгөх байх. МАН, Засгийн газар нийгэмд асуудал дагуулсан олон хэргийг нээлттэй ил болгох зарчмыг баримталж байна. Авлигын хэрэг авлигатай тэмцэж байгаа Оюун-Эрдэнийн Засгийн газар илэрдэггүй байсан олон авлигын хэргийг илрүүлсэн. Нэг талдаа авлигын индексээр улс орон ухарч байгаа ч нөгөө талаар илрүүлж байгаа нь сайн учраас ийм байдалтай харагдах байх. Авлигын төрлийн гэмт хэргийг нуун дарагдуулж байсан юм билээ.

Боловсролын зээлийн сангийн асуудал байна. АН-ынхан өнөөдөр ярьж хэлж байна билээ. Гэтэл Боловсролын зээлийн санг АН засаглаж байх үед хариуцаж байсан сайд албан тушаалнууд өөрсдийнхөө хүүхэд, ах, дүү хамаатан садандаа өгсөн л байсан шүү дээ. Энэ нь 2021-2022 онд хийгдсэн гэмт үйлдэл гэхээсээ илүүтэйгээр 2013-2015 онд хийгдсэн процессыг ил болгож зарласан байдаг юм шүү. Нуун дарагдаж олон нийтэд мэдээлэлгүй байсан олон авлигын гэмт хэргүүд ил болж байгаа ийм л зүйл юм шүү" гэлээ.