“Sweetymotion” хамтлагийн  дуучин Ц.Сарнайгийн шавь хэмээгдэж олны танил болж явсан дуучин И.Мишээл багш, продюсер хоёртойгоо гэрээгээ дуусгасан бололтой. 

Тэрбээр хамтран ажиллаж байсан продюсертэй уран бүтээлийн гэрээ дуусмагц дуунуудыг нь устгасан талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнээс хойш тухайн уран бүтээлүүдийг олны хүртээл болгоогүй бөгөөд дуунуудынхаа үгийг өөрөө бичсэн талаар онцлон ярьсан юм. Мөн одоо өөр газартай гэрээ байгуулж, цоо шинэ хамт олонтой ажиллаж байгаа хэмээв.

Тэгвэл дээрх асуудлаар  “Sweetymotion” хамтлагийн дуучин, продюсер Б.Чинбатын эхнэр Ц.Сарнай "Өөрөө дууныхаа клипд дургүй гээд дээр үеэс эхнээс нь нэг нэгээр нь устгаад байсан. Бидний талаас устгасан юм ёстой байхгүй. Жишээлбэл, yuotube хаяг нь өөрийнх нь, паспортыг нь өөрөө мэдэж байгаа учраас өөрөө л устгах эрхтэй. Бид эндээс устгаж чадахгүй.

Монголконтент, Мобикомын “hitone” дээрх дуунуудаа өөрөө л очиж устгасан байна лээ. Бид эндээс устгасан зүйл байхгүй. “Гэрээ дууссан, одоо дуунуудаа устга” гэсэн ямар ч тийм яриа болоогүй. Ямар учиртайг нь өөрөө л мэдэх байх.

Өөрөө эхний гарсан дууныхаа клипийг устгасан. “Санаж байна уу” гээд дууны анхны клип нь таалагдаагүй гээд өөрөө устгаж байсан. Дараа дараагийн дуунуудыг яагаад устгасныг мэдэхгүй. Гэрээний дагуу устгасан зүйл байхгүй. Өөрийн хүсэл сонирхлоор л устгасан байх. Хэтэрхий нэг талыг барьсан ташаа мэдээлэл яваад байна. Чинбааг дуугаа зохиож өгөөд, хамтын ажиллагааны гэрээ нь дуусангуут дуунуудаа устгасан юм шиг буруу мэдээлэл яваад байна" хэмээн ярилаа.