“Hero”-ийн найруулагч Б.Баатар сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын яриаг дур мэдэн нэвтрүүлгийн эвлүүлэгтээ ашиглаж, зөвшөөрөлгүйгээр цацсан талаар шүүхэд хандсанаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ талаар Булган аймгийн иргэн Туяа дараах мэдээллийг өгөв. Тэрбээр өөрийгөө сэтгүүлч Б.Ганчимэгийн хүүхэд насны найз гэж танилцуулав.  

Арилжааны телевизүүдээр "Улаанбаатараас ярьж байна" нэртэй ярилцлагыг бараг бүх сувгаар оройн цагаар цацсан. Энэ нэвтрүүлэгт сэтгүүлч Б.Ганчимэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсан юм. 

-Б.Ганчимэг сэтгүүлч энэ ярилцлагыг "Ярилцлага" сэтгүүлийнхээ энэ сарын дугаарт зориулан авчээ. Гэтэл найруулагч Б.Баатар түүний дүрсийг эвлүүлэн нэвтрүүлэгтээ ашигласан нь сэтгүүлчийн нэр төр, алдар  хүнд, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн тул шүүхэд ханджээ.

Найруулагч Б.Баатар өмнө нь ч бусдын дүрсийг зөвшөөрөлгүй нийтэлж байсан удаатай. Тэргүүн хатагтай асан Х.Цолмон, УИХ-ын гишүүн П.Анужин нарын  ёс бус дүрсийг цацаж, тэднийг муухай харагдуулах үйлдэл хийсэн, гутаан доромжилсон. Энэ нь гэмт хэрэг мөн. Гурав дахь энэ үйлдлээ хийлээ.

Сэтгүүлч Б.Ганчимэг энэ ярилцлагыг хийхдээ хэнээс ч, ямар ч төлбөр аваагүй, телевизийн нэвтрүүлэгт оролцоно гэж бодолгүй явж очсон. Нэвтрүүлэг цацагдсаны дараа сэтгүүлч Б.Ганчимэгийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлсөн. Энэ хүн 30 жил хөдөлмөрлөж, олон нийтэд танигдсан хүн. Гэтэл түүний ярилцагчтайгаа хөөрөлдөж буй бичлэгийг цацсан нь дээрэнгүй хандаж, доромжилсон.

Тэрээр Засгийн газар, "Херо" студитэй ямар ч гэрээ байгуулаагүй. Зочиндоо ярилцлага авах хүсэлтээ олон сарын өмнө тавьсан юм билээ. Өөрийнх нь дүрсийг ашиглах бол эхлээд сэтгүүлч Б.Ганчимэгээс зөвшөөрөл авах ёстой байв. Б.Баатар ашиг олох, пи ар хийх зорилгоор телевизийн нэвтрүүлэг бэлтгэсэн мэт ойлголтыг олон нийтэд төрүүлсэн. ТВ-ийн нэвтрүлэг гэдгийг мэдсэн бол үс зүс, хувцсаа өмсөөд очно шүү дээ. Та бүхэн түүний сэтгүүлийг уншвал өөрөө ямар мэдээлэл өгөхийг хүссэн нь ил болно гэж түүний багын найз, хүний эрхийг хамгаалагч мэдээлэв.